CREATIVE MIND - Marketing Consulting Company
Creative Mind ХХК нь 2010 оноос эхлэн маркетингийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхээр байгуулагдан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай байгууллага UMC Холдингийн охин компаниудын нэг юм. Харилцагч байгууллагуудынхаа бизнесийн эрхэмсэг оршихуйг хэрэглэгч бүрийн ухамсарт хүргэх нь бидний туйлын зорилго болно. Өрсөлдөөн ихтэй зах зээл дээрх үйл ажиллагаа явуулж буй компаний хувьд өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэх нь чухал боловч, хэрэглэгч бүрт байгууллагынхаа үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах нь үнэнч хэрэглэгч, тогтвортой бизнесийн үндэс юм. Чухамдаа ийм л учраас бид зар сурталчилгаа, маркетингийн дэвшилтэт, үр дүнтэй арга хэрэгслүүдийг ашиглан Та бүхнийг зорилгодоо хүрэхэд тань туслах болно.
Албан ёсоор, бид бол маркетинг, консалтингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Албан бусаар, шинийг хийж бүтээх хүслээрээ нэгдсэн хамт олон. Бид харилцагч байгууллагуудынхаа бизнесийн онцлогыг нэн түрүүнд тавьж, зорилтот хэрэглэгчидэд нь тухайлсан бүтээлч шийдлийг гаргадаг. Creative Mind-ийн ажлын үр дүн бол зүгээр нэг лого, сурталчилгаа, эффекттэй график дизайн бус, харин Танай брэндийг бусад өрсөлдөгчидөөс ялгаж, өөрийн сурталчилгааны боломжийг илүү үр дүнтэй хэрэглэж, бизнесийнхээ зорилгийг биелүүлэхэд туслах сэтгэлд хоногших дүрслэл бүхий нарийн түвэгтэй шийдвэрүүдийн цогц юм.
Web design and development MiracleArt
You need to upgrade your Adobe Flash Player
Returwww.creativemind.mn